бээжин



















Аялалын хамгийн эхний хэсэг учир нь бээжингээс
бүхий л нислэг хамгийн хямдаар нисдэг болхоор

Бээжингээр нэг яваад аялаад сурчвал дэлхийн  хаашаа ч явахда хамгийн хямд нислэг эндээс эхдэх болно.

Бээжинлүү хэрхэн хямдаар очих вэ?

1. Улаанбаатраас Замын-Үүд  такси 50000 вагон болон автобус12000- 45000 хооронд  байдаг

( Хэрхэн явах нь таны л сонголт шүү дээ хүсвэл үнэгүй явж болох л байх замын машинд гар өргөөд ч юм уу хэхэ )

2. Замын үүд-Бээжин унтлагын автобус 220юань монгол мөнгөөр 77000 юм уу даа

( Та замын үүдийн хилээр УАЗ469 машинаар хил гараад Эсвэл Эрээн хүртэл автобусаар хил гарна ,(автобус хил хурдан гардаг шүү бас хямд 69 бол эрт биш жаахан хүлээж байгаад өдөр 12 цаг гээд явбал бүүр хямд бараг үнэгүй ч аваад явж магад учир нь тэд заавал эрээн орж ачаа ачих хэрэгтэй болсон бас хил дээр оочиргүү байдаг болхоор өглөө эрт түрүүлж гарах 69 наймаачид бараагаа татах өдөртөө буцах учраас эрт ордогтой холбоотой бас үнэтэй гардаг өглөө 100юань байхад өдөр 35юань байх жишээтэй  ) бээжин явдаг вокзал дээр бууя гэхэд л таныг хүргэж яваа унаа хүргээд өгөх болно  Харин буцах нь Бээжингийн Dahongmen вокзал дээрээс унтлагын автобус орой 6с хөдөлдөг яаж очихыг мэдхийг хүсвэл доош нь уншаарай дараа нь зааж өгье

бээжин Явах вогзал дээр бээжин явна хөх хот явна найзаа хаа хүрхүү найзаа гэх өвөрмонгол ахан дүүс хүрээл ирнэ хэд вээ гээл үнийг нь сайн асуугаад тэдэн хүн явна хямдруул гээд жаахан буулгаарай бас жаахан үнээ нэмээд байдаг шүү ингээд бээжинлүү хөдөлхүүдээ эхэх надад энэ нь илүү амар байдаг учир нь оройдоо бээжин ороод буудалд амарчдаг юм та хэрэв мөнгөө хэмнэж байгаа бол унтлагы автобусаар яваарай шөнөжин яваад өглөө хүрдэг болхоор буудлын мөнгөө хэмнэнэ гэсэн үг энэ гэхдээ бээжингээр дамжин өөр хотруу явж байхад шүү бээжинд аялах бол такси нь дээр оройдоо очоод амарчина.

4. УБ-Бээжин /шууд вагон 300 000 төгрөг залхуутай удаан явж хүрдэг гэхдээ явдал суудалгүй ном уншаад явхад гоё хаха /
5. УБ-Бээжин нислэг
/билет нэг тал 575.000 эхлэнэ 2-3цаг л ниснэ 

Бээжинд буудалууд  нь үнэтэй Эрээн дээрээс эсвэл бээжин явж байгаа тахинаасаа өвөр монголчуудаас буудалын хаяг утас авах боломжтой. Ихэнхдээ наймаачид буудалдаг буудалууд байдаг үнэ гаагүй ээ миний хувьд hostel-д байрладаг нэтээс аpp  ашиглаад олчдог бас хямдрал зарласан буудлууд бас олддог.

Хятадад Vpn ашиглаад face орж болно гэхдээ удаан байдаг  instagram wechat зүгээр ажиллана.

Мөн шөнийн клубууд нь гадны иргэнд  уух зүйл орох тасалбар бүх зүйл нь үнэгүй байдаг.  Гэхдээ зарим нь 10с өмнө үнэгүй оруулдаг  энэ нь маркитенгийнх нь асуудал болхоор санаа зоволтгүй.

Бээжинд Цагаан хэрэм, Хааны ордон, Зоопарк, Усан парк,  Шувууны үүр,  зэрэг аялагч, жуулчдын очих дуртай сонирхолтой  газар зөндөө байдаг шүү.

bali

 Бээжин Бали гэсэн маршрутаар  www.skyscanner.com  www.ctrip.com heapfligh.com airasia.com гэх мэт олон сайт байдаг энд нар бүгд утасны app хэлбэрээр байгаа шүү татаад аваад үзээрэйв  Бээжин - Бали ирж очих билетээ 750000 төгрөгөөр явахаасаа сарын өмнө захиалсан.
Байраа booking.com ихэнх онгоцны билет захиалсан сайт  app чинь буудал санал болгож реклам явуулдаг сонирхож үзээрэй бас хайвал хямд олддог. явах цаг тулгаад бээжинд очисон бол билэтээ захиалаагүй бол билэтээ нэтээр сайн хайж үзээрэй заавал бээжин гэлтгүй бээжингийн ойр хотуудаас хямд билет олддог шүү. тианжинаас гэхэд би тайландруу 95$ нисэж байсан.
Бээжинд дараагийн нислэг хүлээхдээ Цагаан хэрэм явж үзсэн. Бүтэн өдөр үйлчилэх унааны үнэ 1000 юан.
Цагаан хэрэм орох таkс төлнө шүү
Бээжингээс Малайз руу Kуала Лумпурт транзит хийгээд Бали руу очино.
6 өдрийн нэг хүний 350000 аар Хаус түрээсэлж авж болдог  буудалд бол 2 хүн нэг өрөөнд гээд байдаг олуулаа ороход дургүй тэгснээс олуулаа нийлээд хаус түрээс гоё санагддаг  . Хаус нь  унтлагын өрөө олон байдаг ба өрөө болгон өөрсдийн 00, дүштэй. гал тогоо , том өрөөтэй. Маш гоё гоёмсог бассейнтэй. Ер нь бол тансаг шүү гадаададын баячууд үдэшлэг зохиогоод байдаг хаус байдаг даа яг л тэр шүү дээ хүссэнээрэ зураг видео хийж шоудаж болно гэсэн үг.
Орой нь нутгийн хоол идэж , лайв хөгжим сонсонгоо оройг сайхан өнгрөөх боломжтой Хоол нь манай дундаж рестораны л үнэ. 
Tegenungen Waterfall буюу хүрхрээ явж үзсэн. Ороход 2 доллар.
заавал үзэр зүйлийн нэг бол diving хийх хэрэгтэй шүү далайн амьдарлыг өөрийн нүдээр харах шиг сайхан зүйл байхгүйн билээ усанд хүнд боллонтой усанл шумбахад жаахан хэцүү гэхдээ сургалтаар нь зааж өгнө тайван гүнзгий амаараа амьсгалхад л болно.
Өдрийн 80000 төгрөгөөр хувийн машинтай жолооч түрээслж болно гэхдээ миний хувьд мопед аваал явуул гоё байда хоёр хоёроороо сундалдаад явчина өдрийн 15000 үнэтэй түрээсэлдэг шүү хэрэв мопед барьж чаддаг болно.
нутгийн шарсан гахайн махтай хоол идээд хуучин хааны ордонг үзэж сонирхоорой
Оройдоо мэдээж гадуур хооллож , шөнийн цэнгээний газар орж үзэх хэрэгтэй далайн эргээр алхахад сайхан шүү .
Өдөржин далайн усанд орж, гоё зураг дагуулж, далайн гаралтай хоол идэж, нутгийн хүйтэн пиво ууж өнгөрөөх хэрэгтэй.
 Goa Gajam сүм энэ гоё өвөрмөц хийцтэй энэ хийдийг үзэхэд 2 доллар.Үзвэрийн дараа 2 цаг сайхан тансаг массажны газар хаа сайгүй байрлана
Нэг хүний 70000. үнээ сайн буулгаж ярьж үзээрэй багасдаг шүү.
монгол буцахдаа транзит хийж байгаа газраараа айлж болно ихэнх нислэг малайзаар дайдаг болхоор Малайз руу ороод хоёр өндөр цамхаг үзэнгээ хотоор алхаад  хоол идчихээд Бээжин нисэж болно транзит цаг багадаа 7 цаг байх хэрэгтэй шүү үгүй бол амжихгүй хилээр орж гархад нэг нэг цаг зарцуулна хотын төвөөр үнэгүй явуулдаг автобус байдаг гэж сонссон үгүй бол үүдэнд хотоор зугаалуулдаг хэдхэн цагийн аялалын компани дүүрэн байгаа сонгоод мөнгөө төлөөд л нисэн цагаа үзүүлээд болоо
Шоппинг хийх болон идэж уух шоудах мөнгөө өөрсдөө сайн тооцоорой хүн бүр адилгүй зарцуулдаг шүү минйи хувьд юм үзэж байгаагийнх гээд үзэх тасалбар төлөх тал дээр татганаад байдаггүй хаа байсан холоос ирчээд тах нь үнэтэй байна гээд үзэхгүй буцах нь тэнэг хэрэг шүү.

europe -н 7 ороноор

Europe орноор аялсан мэдээлэл

Try it Yourself

What makes design so alluring? We believes the answer is designers. That’s why we have made our entire focus on you – the designer. Your style, your ideas, your creativity. Go on – Try, share and design now!

Close Menu