Google trips

  1.   Нэгээс илүү хот руу аялах гэж байгаа бол аяллын төлөвлөгөөгөө нэг дор оруулах, нислэг, буудлын захиалгаа хадгалах зэрэг хэрэгцээтэй функцуудтай. Үүнээс гадна аялах газрын чинь талаар мэдээлэл, топ sightseeing газрууд, үндэсний хоол гээд олон мэдээллийг харж болно. Өглөө гараад орой болтол очих газраа газрын зураг дээр нь нэг бүрчлэн төлөвлөх боломжтой гээд олон давуу талтай. TripIt, Guidebook гээд бусад аппуудын үйлдлүүдийг нэг дор төвлөрүүлж чадсан нь хамгийн давуу тал гэж болох байх.
  1. TrabeePocket

       Шинэ мөнгөн тэмдэгтийн зөрүүний учрыг нь олоогүй байтал гарт байгаа бэлэн мөнгө чинь дуусчих гээд байдаг бол энэ их зүгээр апп. Очих газрынхаа мөнгөн тэмдэгтийг сонгоод өөрт байгаа төсвийг оруулчихад л хангалттай. Унаа, хонох газар, хоол, шоппинг гээд гарсан зардал бүрээ оруулаад байхад хэр их мөнгө зарцуулсан, хэд үлдсэн гээд бүх мэдээллээ харах боломжтой. Вьетнам шиг баримт өгдөггүй газар бол бүр ч их хэрэгцээг нь мэдэрсэн. Хэрвээ төлбөртэй хувилбарыг нь ашиглавал зарлагаа хянах, төрлөөр ангилах гээд илүү боломжуудтай гэж байгаа.

Grab/Uber/Bus apps

     Аль орон луу аялж байгаагаас шалтгаалан өөр байж болох ч ямар нэгэн taxi, унаа захиалах апп урьдаас заавал татаж аваарай. Uber бол дэлхийн хаа сайгүй ашигладаг такси дууддаг  app шүү. Зүүн өмнөд азид grab гэдэг апп маш хөгжсөн. Такси, мотоцикл гээд бүх төрлийн унаагаа дуудчихдаг юм билээ. Хятадад Didi, Америкт Uber, Lyft гээд янз бүрээрээ байгаа учир очих газартаа хамгийн түгээмэл хэрэглэдэгийг нь татаж аваад, хаяг үүсгэчихэд илүүдэхгүй. Нийтийн тээвэр сайн хөгжсөн бол автобус, метроны аппууд нь ч мөн хэрэг болдог.

Maps.me

    Энэ app нь гудамж, тодорхой хаяг, байгууллагын нэр болон координатаар хүссэн газраа олж харах очих зайг хэмжих боломжтой хамгийн гоё давуу тал нь интернэтгүй үед асуудалгүй зөв замыг тань зааж өгдөг google maps  гэсэн үг.

Mobile passport

   Гадаад passport эрүүл мэндийн дэвтэр цахим үнэмлэх зэрэг хэрэгтэй зүйлсээ энэ app ашиглаад scanner хийгээд хадгалаад аваарай.

Close Menu